Хүйтэн сэрүүний улирал эхэлж бага насны хүүхдүүд ханиад томуу ихээр тусаж буй энэ өдрүүдэд эцэг эхчүүд хаана хандахаа мэдэхгүйд хүрээд байна. Дүүргийн эмнэлэг бүрт Хүүхдийн түргэн байсан ба жижүүр эмчид нь хүүхдээ очоод үзүүлж байсныг саяхан болиулжээ. Түргэн дуудахаас өөр сонголт эцэг эхчүүдэд үлдээгүй нь нийгэмд бухимдал үүсгэж байна. Энэ талаар нийтлэлч Артаньян цахим хуудаснаа бичсэнийг өнөөдрийн онцлох контентоор хүргэж байна.
Түргэн тусламжийн 103 төвийн Баянзүрх дүүргийн салбарт нь өрхийн эмнэлэг ажиллахгүй цаг, амралтын өдрүүд, шөнө, оройн цагаар очоод үзүүлчихэж болдог байлаа. Гэтэл нэг л өдөр хүүхэд үзэхээ байцан, дүүргийн эмнэлэгт үзүүлнэ гэж байна. Гайхаад асуулаа, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өөр ямар ч гэнүү газраас болиулсан гэнэ. Түргэн тусламж гэдэг утгаа алдлаа гэсэн шалтгаанаар.

Тэнд нэлээн хэдэн эмч албаа гүйцэтгээд ээлжинд гардаг байх. Бусад нь яваад нэг нь жижүүр маягаар үлддэг гэж ойлгодог. Тэгээд тэр нь ирсэн хүүхдүүдийг үздэг. Багцаагаар 10-20 хүүхэд үзчээд байдаг шиг санагддаг. Хааяа очих одих дээ 3-4 хүүхэд оочирлосон, ихэнхдээ ямар ч хүүхэдгүй сууж байдаг.
Одоо ямар ч сонголтгүй үзүүлэх ёстой болсон Дүүргийн эрүүл мэндийн төв нь үргэлжийн мөнх битүү оочиртой, бүх хүүхэд хахаж цацан ханиалгасан газар. Оочир хүлээвэл багадаа цаг болно. Өвчнөө эдгээх биш өвчнөө нэмээд харина. Худлаа үнэн хэлж түргэнийг нь заавал гэртээ авчруулах л арга үлдэж байна даа.
Уг нь тэр 103 төвд ядаж 10 хүүхэд түргэн дуудалгүй өөрөө ирээд үзүүлчихэд тэдний ажил нэлээд хөнгөрөнө. Зүгээр болоод байгаа юмыг заавал болохгүй болгож тэнэг шалтгаанаар зогсоох ямар ч хэрэг байдийн. Хүмүүс оочир, хүндрэлгүй болоод явахаар дарга хүмүүс дургүй байдаг юм болов уу?
Via: Артаньян Артгаа
Сэтгэгдэл (3)