Бараг л долоо хоног бүр шинэ кино нээлтээ хийж буй энэ өдрүүдэд бид “Драмын 4”-өөс гадна олон шинэ залуу жүжигчдийг мэдэх болсон. Тэдний нэг бол “Хувьсал” продакшны жүжигчин О.Мөнхдалай юм. Загварын тайзнаа чамгүй олон жил хөдөлмөрлөж Азийн топ модель өргөмжлөлийн эзэн болсон тэрбээр сенсааци багадаа ч юмуу даруудаа ч юмуу саяхныг хүртэл танигдаагүй байв. “Зүрхээр наадагч” киногоор утгаар нь дебют хийсэн тэрбээр амьдрал дээр 3 хүүхдийн аав, халамжит хань. Түүний гэргий Мээдээгийн “Mi Amor”дууны клипэнд тоглож байсан бүсгүй. Ямартай ч урлагт од болоход ганц бие эрх чөлөөт нэгэн байх тулгуур үзүүлэлт болдог бол эсрэгээрээ сайн аав, сайн хань ч гялалзаж болохыг тэрбээр харуулсан. Түүний хоёр дахь “тэсрэлт” “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино байлаа. Загварын ертөнцөөс кино дэлгэцнээ урвасан залуус нэг нэгээрээ орон зайгаа бататгаж буй энэ өдрүүдэд жинхэнэ мэргэжлийн жүжигчид нэгийг бодохгүй бол “арчуулах” нь байна шүү.
Сэтгэгдэл (6)