Маш олон шагнал гардуулах ёслолын ажиллагаа бий. “Гранд Авардс”-ын тэдгээрээс ялгарах гол онцлог нь хүний хүн мөн чанар, хүнлэг сэтгэл, хариуцлагатай, хүртээмжтэй амьдарч буйнх нь төлөө өгдөг хүндэтгэл, талархал юм. Үүгээрээ “Гранд Авардс” үнэ цэнэтэй, үзэл санаатай байж ирсээн. Ийм ч учраас манай нийгмийн чухам оюуны санааны элитүүд, эрхэмсэг оршихуйнууд “Гранд Авардс”-ын үдэш цуглаж, амжилттай, хүртээмжтэй, хариуцлагатай амьдарч буй нэгнээ харж, баярлан хөөрч, сэтгэлээ хөглөж суудаг билээ. Энэ бол талархал, хүндэтгэлийн үдэш билээ. Оюун санаатай, зүрх сэтгэлийн эзэн хүн болж төрсний хамгийн гоё мэдрэмж, хамгийн гоо сайхан сэтгэл зүйн байдал бол талархах сэтгэл юм. Энд хайр, эрчим төвлөрдөг.

Тэр нь бидний амьдралыг жаргалтай болгож байдаг. Ийн гагц “Гранд Авардс”-ыг бус дурданхан шаргал намар, дурлал хайрын аравдугаар сарыг Талархлын сар болгон тэмдэглэж байя гэж шийдсэнээ бас хэлсү. Та ч гэсэн өөртөө нэгэн тийм сарыг бий болгож, амьдралын сайхан эрчмийг бусдад түгээгээрэй. Тэр эрчим нэг л өдөр танд амьдралд тохиолдох олон янз дүр байдлаар танд эргэн ирэх болно. Үүнд огтхон ч битгий эргэлзээрэй. Энэ ертөнцөөс буцахад чухам энэ л мэдрэмж, бусдад өгсөн энэ л сайхан зүйлс, сайхан бэлгүүд биднийг нэр төртэй, жаргалтай болгоно.
Бид нөгөө ертөнцөд очихдоо энд барьсан байшин, хатгасан хашаагаа авч явж чадахгүй, харин бусдад өгсөн сайхан бүхэн, сайхан сэтгэл энергиэ сүнс юундаа тээн явах билээ. Биднийг төрүүлсэн, биднийг бий болгосон юм бүхэнд талархъя. Нэр төртэй, хариуцлагатай амьдарч яваа хүнлэг энэрэнгүй та бүхэндээ баярлаа. Бүх Гранд Лэди, Гранд Мэнүүддээ баярлалаа. Таниар дамжуулан бидний гэмд, нийгмийн сэтгэл зүйд хүнлэг энэрэнгүй үйлс, хүн чанар хамгийн том хөшөө дурсгал, хамгаас том гавьяа шагнал болохыг ойлгуулж, ухааруулж чаддаг билээ.
Хүндэтгэсэн М.Уранчимэг
Сэтгэгдэл байхгүй байна