Жүжигчин СТА Ч.Болд сүүлийн үеийн дэлгэцийн урлагт хүч үзэж олон ч сайхан уран бүтээлийн ард гарч эрч хүчтэй, авьяастай, чадварлаг монголын кино урлагт өөрийнх нь орон зай байх болно гэдгээ хугацаа өнгөрөх тусам харуулсаар байгаа нэгэн. Мөн л оюутан ахуй наснаасаа кино урлагт хөл тавьж өдийг хүртэл хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлэн СТА цолоор энгэрээ мялаасан.
Амжилтаа ахиулан Монголын кино дэлгэцийн урлагт шинэ өнгө нэмж, шинэ дүр төрх бүрдүүлж чадсан тэрээр биеэ тоосон уу гэлтэй саяхан нээсэн “Бохир ертөнц” киноны нээлт дээр тунчиг ширүүн харагдана лээ. Киноны нээлт болгон дээр очин зураг дарж зогсдог зурагчдад дургүй нь хүрэв үү, эсвэл ажилтай бас л завгүй явсан уу зураг дарах хооронд олон ч үйлдэл гаргаад амжив. Чадварынхаа хэрээр олонд танигдаж, кинонд тоглосоор их зантай болов уу гэж ойр тойронд нь байсан хүмүүс гайхаж байв.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)