Хайр татам, энхрий ялдам, эрхэмсэг бүсгүйчүүдтэй хошин шогийн продакшн аль нь вэ гэвэл хамгийн отгон “Эмоци” продакшн гэхэд хилсдэхгүй биз. Богино хугацаанд залуусыг байлдан дагуулж, үргэлж шинийг эрэлхийлж, сэтгэж чаддаг отгон продакшн “Эмоци” дэлгэцийн уран бүтээлдээ ажилласаар. Тэдний хамтлагийн жүжигчин Д.Ариунцэцэг буюу Ариука “Амьдралд тавтай морил” хэмээх дэлгэцийн олон ангит уран бүтээлээрээ олонд танигдаж “Тагнуулч Аав”,
“Эцсийн зогсоол Э цэг” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон тэрээр “Эмоци” продакшнд харьяалагдан уран бүтээл, жүжигчний ажлаа хийсээр байгаа. Ариукагийн хувьд анхны кинонд тоглож байсан цагаасаа хойш гадаад төрх, бие галбиртаа ихэд анхаарсаар олон залуусын нүдийг хужирласан адтай бүсгүй. Олонд танигдаж ирэхийн сацуу залуу жүжигчин бүсгүй шинэхэн найз залуугаараа “Outlaw” хамтлагийн дуучин Чинзог сонгосон. Хэсэгтээ харьцаагаа нууцласан хосууд энэ зунаас хоорондын харьцаагаа хүлээн зөвшөөрсөн билээ. Монголын урлагийн гэр бүл дахин нэгээр нэмэгдэх нь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)