Үлгэр жишээч гэр бүлийн тоонд зүй ёсоор орох дуучин Хаянаагийн гэр бүл хэзээд номер нэг хосууд байсаар ирсэн. Гэр бүлээрээ сонгодог тоглолт үзэхээр ирэхдээ ийн манай дуранд өртсөн юм. Үргэлж гар гараасаа хөтлөлцөн алхаж эгээтэй л хорь гарч яваа шинэхэн хосууд шиг явж харагддаг Хаянаа энэ удаад ч гэсэн эхнэрийнхээ гарыг тавьсангүй. Та бүхэн ажигласан бол тэд хэзээд гар гараасаа хөтлөлцөн алхаж явдаг.
Халуун бүлээрээ сонгодог театрт зочилсон шалтгаан хадам эгчийнхээ тоглосон “Лучия Де ламиурмур” дуурийг үзэхээр ирсэн нь энэ. Итали орны гайхмаар хоолойтой У.Уранцэцэг түүний хадам эгч гэдгийг хүмүүс андахгүй биз.
Эх сурвалж: www.grandnews.mn
Л.Номин
Сэтгэгдэл (31)