А.Хишигдалай “Дууяа”-гийн дүрийг бүтээнэ

Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг "Universe best songs" уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай бүтээхээр боллоо.

Залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлал, амьдралын эхлэл түүнээс залуус ямар үлгэр авч өнөөгөө хэрхэн дүгнэж байгаа үйл явдлын өрнөлөөр нийслэл Улаанбаатар хотын түүх болон түүний нандин уламжлал, шинэ агуулга амьдралын хэв маягийг өгүүлдэг уг мюзиклд дуучин Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн болон Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар тоглох юм.

Мөн олны хэсэгт Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэх ба бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Д.Мөнхболд гүйцэтгэж, найруулагчаар ОХ-ны Буриад улсын Төрийн Шагналт Олег Юмов ажиллаж байна.

“Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклыг 2015.10.29-ний Пүрэв гарагийн 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглоно. Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6сайтаас авах боломжтой.

Анги хамт олны захиалгыг:

7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утсаар авч байна.

Мөн тасалбарыг оюутнуудад 30%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаална.

Тасалбарын үнэ: Партер – 15,000₮, Бельэтаж – 10,000₮

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    ene davhraa hiilgeed dolir haraad bh shig donin bolchihson haragdaad bdagiin esvel ingej buddag bolson yumuu
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • mundag
    Mundag ohin chamaar baharhdag shuu. Daichin zorigtoi uuriinhuuruu gaihaltai ohin ! Uragshaaaa!!!
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025