Өөрийн хоолойгоороо эрхгүй ялгардаг залуу дуучин Я.Гэрэлчулуун улам л таргалаад, намба суужээ. Сүүлийн үед ихэд эрчтэйгээр уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгосоор байгаа. Түүний дуулах арга барил, дуу хоолой нь бүсгүйчүүд, настнууд төдийгүй үеийн залууст хүртэл таалдагддаг гэнэ. Гэр бүлдээ халамжтай, хүүхдэдээ үргэлж сайн аав байдаг, аав ээждээ ч мөн сайн хүү "төрх"-тэй. Дуулахыг нь зорьж сонсдог, биширч хүндэлдэг гээд эрхгүй олон шүтэн бишрэгчтэй юм гээч. Дуучин Идэржавхлантай хамтарч бүтээсэн цөөнгүй хэдэн дуу бий. Дуу бүр нь олны сонорт хүрч, уналтгүй явсаар байгаа дуучин залуу Хөвсгөл нутгийнх. СИУС-ийг 2009 онд төгсөж урлагийн гараагаа эхэлсэн тэрээр өнгөрсөн сард МУСГЗ Ш.Гүрбазартай хамтран “Монголоо санасан сэтгэл” тоглолтыг Солонгос улсад амжилттай хийгээд иржээ. Түүнчлэн шинэ уран бүтээл болох “Ханьдаа” дууны клипийг мөн солонгос улсад хийсэн байна. Ийнхүү урлагийн тогоонд ид буцалц яваа дуучин гэр бүлийн хамт манай дуранд өртжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна