Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёр дугаар ангийг нь хийсэн байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, Маск продакшний жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа өөрөө ажиллажээ.

Киноны тухай: Ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн "аюултай" дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас л үзэх болно. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардаг нь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр... Гэвч тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэнгийн нууц юу байсан бэ?
Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна