Саяхан аавтайгаа тор барин дэлгүүр хэсэж явсан өнөө жаахан охин чинь аав ээждээ ханиа дагуулаад ирж. Номноос өөрийг мэддэггүй Ц.Оюунгэрэлийг хүүхдийн даавуу угааж байгаагаар төсөөлөн нөхөд нь жуумалцгааж байна, цаана чинь. Амьдралын хүрд эргэдгээрээ эргэж, ээлж ирдгээрээ ирлээ. Өөрөө гадаад хүнтэй гэр бүл болсон гэж өөнтөгч нөхдийн хэл аманд өртдөг ч зоргоороо сайхан амьдарч яваа оюунлаг хадам ээжийг “тулах” хүргэн жүжигчин хархүү гэнэ шүү. “Х-ТҮЦ” продакшны олны хэсэгт тоглодог О.Самданпүрэв хэмээх залуу О.Одмаа нарын романс “Найрамдал” зусланд амарч байх үеэс эхэлжээ. Хүргэн нь ШУТИС-ын оюутан, орчуулагчаар суралцаж буй охинтой нь үе тэнгийн нүдэнд дулаахан хүү болохыг экс сайд ойр тойрныхондоо хүүрнэж. Хадаг сүй ч тавьж амжсан экс сайдын худ цэргийн эмч. Өдгөө Суданд алба хааж байгаа аж. Экс сайд ирэх аравдугаар сард охиноо амаржуулж шинэ хүнээ өлгийдөн авах үүрэг хариуцлагат яаран наадам манатай л байна шүү.
Сэтгэгдэл (2)