Тэрбумын үнэтэй шоуны шилэгдмэл үзэгчид!

Дэлбэгэр чихээ хүртэл далбагар бүрх духдуулсан, дугуй хээтэй шар торгон дээлийг шар дурдан бүсээр шавхийтэл бүсэлсэн, харах царайн алиа марзан нөхөр тайзны араас гарч ирээд л “Авьяаслаг Монголчууд” нэртэй өөрийн зохиосон шүлгээ дуржигнатал уншина. За тэр шүлэг ч яахав, зогсолтын “поза”, гарын барилт, нүүр царайны мимик бол юун Юрий Никулин. Тэгснээ ирээдүйд “Экс Ди” /XD/группийн ерөнхийлөгч болно гэж байгаа юм.

 

Мань эр өөрөө Ховдын Дарвийнх бөгөөд XD гэдэг аймаг, сумынх нь нэрний товчлол гэнэ шүү. Энэ бол зүгээр нэг жишээ, ярьж хэлж байгаа, алхаж яваа нь хүртэл инээд авна. Энэ бол “Авьяаслаг Монголчууд” шоуны нэг хэсэг. Товчхондоо тэд чаджээ. Үнэхээр чадаж. Гэр бүлийн интертайнмент шоу тодотголтой, Монголын өнцөг булан бүрээс элдэв авьяастнуудыг нээж илрүүлэн дэлхийд гаргах зорилготой, 100 сая төгрөгийн шагналын сантай “Авьяаслаг Монголчууд” шоу төсөл дээр HD Монгол телевизийнхэн бүтэн жилийн турш ажиллаж үр дүнд нь Монголын хамгийн анхны олон услын формат, стандартад нийцсэн ТВ шоуг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. 

Браво! Тэдэнд баяр хүргэх ёстой. Учир нь шоу нэвтрүүлэгт өөлж, шүүмжлэх юу ч байсангүй гээд бод. Энэ гэхдээ миний бодол. Гэхдээ олон хүн надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Лав л энэ сарын 16-ны үдэш “Гэгээнтэн энтертайнмент”-д болсон шоуны нээлтэнд уригдсан зочид буюу шоуны анхны үзэгчид бүгд ийм өндөр сэтгэгдэлтэй гарсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Шоу энэ сарын 20-ноо үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Тиймээс үлдсэн дүгнэлтийг таны мэдэлд үлдээе.   

HD Монголтелевиз дэлхийд алдартай “Got talent” нэвтрүүлгийг Монголд хийх эрхийг авсан дуулиан 2015 оны нэг үзэгдэл байсан юм. Дэлхийн алдартай шоуг алсаас орчуулгатай үзэж дадсан бидэнд энэ нь шинэ тутам зүйл. Уг шоу 57 оронд хийгдсэн, 290 гаруй сая хүнд хүрчихсэн гэдэг утгаараа манайд хийгдэж буй нь өндөр хүлээлт үүсгэхээс аргагүй. 

Нийт 2000 гаруй авьяастнаас эхний шатны шалгаруулалтаа хийсэн талаар тус телевизийнхэн мэдээлсэн. Харин шоуны шүүгчдээр хөгжмийн зохиолч, продюсер, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер, продюсер Rokitbay, хийлч Дээгий нар сонгогдож. Тун ч нүдээ олсон, ёстой жин бан нь таарсан сонголт гэж санагдсан. Мэдээж нэвтрүүлгийн 5 дахь шүүгчээр та бид оролцох эрхтэй. Үр дүнд нь Монголыг дэлхийд төлөөлөх нэг гоц авьяастан тодорч, 100 сая төгрөгийн эзэн болно. 

 

 


М.Саян
Фото: М.Өнөр, Б.Сайханбилэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (18)

  • Зочин
    yag unen tolgoi hooson zuvkhun uuriiguu gadaad baidlaa ankhaarakhaas uur setgekhgui bodol baikhgui sarmagchin teneg nogoon avgai
    2015 оны 10 сарын 19
  • Уянга
    Мичидмаа сайхан бүсгүй. Манайхан хүнийг их л муухай хэлэх юм. Энэ эмэгтэй үр хүүхдээ өсгөж хань ижлээ халамжилж, эцэг эх, ах дүү, гэр бүлдээ хамгийн хайртай хүн нь л байгаа ш дээ. Харин ч их намбатай янз бүрийн хэл аманд орооцолддоггүй. Аав нь сайхан хүн. Би лав бахархдаг.
    2015 оны 10 сарын 18 | Хариулах
  • Уянга
    Мичидмаа сайхан бүсгүй. Манайхан хүнийг их л муухай хэлэх юм. Энэ эмэгтэй үр хүүхдээ өсгөж хань ижлээ халамжилж, эцэг эх, ах дүү, гэр бүлдээ хамгийн хайртай хүн нь л байгаа ш дээ. Харин ч их намбатай янз бүрийн хэл аманд орооцолддоггүй. Аав нь сайхан хүн. Би лав бахархдаг.
    2015 оны 10 сарын 18 | Хариулах
  • kkk
    Michidmaa Sumiyabayriin mishok....tsaadax chini mishok hiih ajiltai sh dee...nohriigoo huntei yvsan ch haraagui ym shig yvax geed l zondoo l ajil bn sh dee.......mongoloor duuren l end tendexiin orts podvoliin missuud bn shdee. huneer tejeelgeed l gertee....geriin nohoi shig.....
    2015 оны 10 сарын 17
  • Санаа
    Яг миний бодож байсаныг хэлжээ. Мичидмаа аль 20 жилийн омно нэг тэмцээнд туруулсэн. Дараа нь тэр овормонгол залуу хэн билээ? Тэрний туслах гэж хэсэг байсан байх. Тэгээд хунтэй суугаад огт юу ч хийгээгуй хун. Тэгээд л хаа сайгуй зургаа авахуулаад л явах юм
    2015 оны 10 сарын 16
  • zochin
    Монгол ТВ-ийн Номин захирал хамгийн гоё харагдаж байна. Даашинз нь энгийн хэрнээ цаанаа л нэг дэгжин, нүнжигтэй, гоё байна. Бас Хонгорын эхнэр бас дажгүй байна. Бусад нь одоо арга хэмжээнд ирж байж арай л онцгүй байна. Энгийн үед бол зүгээр л дээ. Гэхдээ энэ чинь арга хэмжээ шүү дээ. Бас нээрээ бүгдээрээ гутлаа сайн тослож баймаар юм байна.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Shvvgchid dajgui ee, chuka,n orond arai mergejliin hvn bsan bol. Busad n bolovsroltoi, oor oorsdiin bair suurias handaj chadaj bn lee. Deegii hogjimchin hvn ter medremjeeree neelttei handaj bgaa n setgegdel torvvlsen shvv.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Bbb
    Shar palaajan deer khar jiletki omsoj shar jijig tsvnkh Barisan khvvkhen. Chin. Khen be??
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • BABA
    Har Sarnai hamgiin muuhai huvtsaslajee.Toron tirkot deer zuzaan short tegsenee deeguuree yu be? Yostoi gudamjnii huuhen shig l bn
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Q
    gutlaa sain archij bai
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • munkhuu
    hongoroo duud amjilt husey
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Mmm
    Ene ganbolor sarnai 2 yamar barand oroh gej bgaa bishde yamar hyamd muuhai haragdaj bna mhhhhm
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin
    hotlogch uugnaagiin asvgai ter hiimel usee avaasai.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Fff
    Hongoroo gej har huuhen camer holdohoor naashaa tsaashaa harj bgaa n medegdehgui aimaar har umaa
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochim
    Ene michidmaa gej neg nogoon avgai haana l show tsengeen bolno tend yavj bh yum. Ene avgai er n ulsad ajil hiij uzsen boluu? Er n uuroosoo oor hen negnii toloo yamar neg sain zuil hiij uzee boluu? Gants hiideg yum n ooriigoo reklamdaj yavah yum. Ene avgai er n sumyabazaraasaa oor hend yund heregtei yum bol oilgoh yum alga.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
    • Зочин
      yag unen tolgoi hooson zuvkhun uuriiguu gadaad baidlaa ankhaarakhaas uur setgekhgui bodol baikhgui sarmagchin teneg nogoon avgai
      2015 оны 10 сарын 19
    • kkk
      Michidmaa Sumiyabayriin mishok....tsaadax chini mishok hiih ajiltai sh dee...nohriigoo huntei yvsan ch haraagui ym shig yvax geed l zondoo l ajil bn sh dee.......mongoloor duuren l end tendexiin orts podvoliin missuud bn shdee. huneer tejeelgeed l gertee....geriin nohoi shig.....
      2015 оны 10 сарын 17
    • Санаа
      Яг миний бодож байсаныг хэлжээ. Мичидмаа аль 20 жилийн омно нэг тэмцээнд туруулсэн. Дараа нь тэр овормонгол залуу хэн билээ? Тэрний туслах гэж хэсэг байсан байх. Тэгээд хунтэй суугаад огт юу ч хийгээгуй хун. Тэгээд л хаа сайгуй зургаа авахуулаад л явах юм
      2015 оны 10 сарын 16
  • Зочин
    Gambolor, Sarnai huwtsaslaltaa anhaaraachee !............ontsgui bn shuu
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin
    Goy newtvvleg bolsoon.aldaagvi yum gj haa ch bhgvi.shvvgchid deere jahan anhaarwal zvgeer sanagdsan.Deegigees uur hvn bsn bol bvr goy boloh bla.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • bujee
    daraa jil orj bno shdee kekekeke tegej ix xaramsaad bavl
    2015 оны 10 сарын 15
  • irgen2.
    Jvjigchin Hasar Jagaa ah vneheer goy haragdaj bna. ene zurgan deer bgaa hvmvvsees hamgiin engiin ni mortloo ihemseg garsan bna,
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • irgen.
    sanal neg bn.mash sain shuugchid bn lee-neg eregteigees busad ni...harin odoo burtguulj shalgaruulaltand orj boloh bolov uu.iim shou boloh gejb aigaa gej duulsanaas yag ingeed garch ireed iim goe yum bono gej zuudelsengui..uneheer taalagdaj bga.odoo gaduur ene shounii talaar yarisan humuus l haa saigui taataldah bolloo.avtobusand ch,zah dee ch kinoteatr ch ene talaar l yarisan humuus bh yum.bi ormoor bn,yah ve.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
    • bujee
      daraa jil orj bno shdee kekekeke tegej ix xaramsaad bavl
      2015 оны 10 сарын 15
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025