Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үнэн үг шүү нээрээ. Яг үнэндээ сайхан төрчихөөд эрчүүдийг “бэлэн хоол” болгож амьдарч байна гэдэг бүсгүйчүүдийн бодол эндүүрэл болох нь батлагдлаа. Чухам ямар суутны гаргалгаа болохыг мэдэхгүй ч эрчүүдийг сексээс өөр юу ч боддоггүй маанаг, дүйнгэдүү улс гэдэгт одоо ч бултаараа итгэсээр. Гэтэл байдал өөрчлөгдөж эрчүүд ухаан суух үед, сексээс өөр юм бодох үед яадаг байх нь вэ?
Топ модель Ч.Туяацэцэг хэмээх бүсгүй одоо хэр нь ганц бие ганхаж сул бие сунхан эрчүүдийн хорхойсдог нэгэн хэвээр буй. Түүнтэй суух гэрлэхдээ тулан таван өрөө байр, “Range Rover” бэлэглэж байсан “НИК” ХХК-ийн захирал Г.Гансүх энэ шүү дээ. МУГЖ дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн төрсөн дүү тэрбээр бүсгүйгээсээ салж өөр нэг топ өргөмжлөлт бүсгүй болох Ч.Ундрахтай болзож эхэлсэн. Уг нь нэр цэвэр, нөхөр сүүдэртэй явсан энэ бүсгүй бөө болсноор гэрлэлт, гэрийн эзэгтэйн амьдралдаа цэг тавьсан.
Мэдээж хэрэг дээд тэнгэр онгод шүтээнтэй хүмүүст ертөнцийн хүмүүсийн атаа жөтөө хэл ам бол өчүүхэн санагддаг байх л даа. Харин хархүү бол топ бүсгүйчүүдийг хүүхнүүдийн хэллэгээр оймс шиг сольж чадаж байна шүү дээ, яах аргагүй. Бага зэрэг хачирхалтай ч эрчүүд ийнхүү ухаан сууж эхэллээ. Загварын бүсгүйчүүд өөрсдөө л энэ замыг зааж үйлдлээрээ сургасан хойно ээлжит “оймс” болохгүйн тулд дахиад л ухаан сийлэх хэрэг гарах нь.
Сэтгэгдэл (12)