Эхнэрийн нүднээс далд болзоод байгаа юм биш биз Лхагваа! Яг нэг өдөр нэг цагт экс хосууд ингэж таарах гэж. Домогт дурлалын түүхийн эзэн “Харанга”-ын Лхагваа, “ногоон” Маралаа нар халз таарсан нь энэ. Хөөрхөн охин Энаяаг нь өдий хүртэл эд, эхийн хайраар дутаахгүй хойт эцгийн царай харуулалгүй өсгөж яваа энэ бүсгүйд Лхагваа талархаж явдаг биз ээ. Хүний урдах хойтох амьдрал хэцүү л гэдэг. Харин ч Лхагваа азтай, хэцүү нэртийн хаалга татаж ёстой үхрийн хошного долоохоос бусдыг үзсэн ч сайн ханьтай болж чадсан. Түүний саяхан л төрсөн өдрөөрөө хүүтэй боллоо хэмээн бахархан гайхуулж байсан хүү нь ийм том эр болжээ. Нисэж яваа шувуу эргэж хардаггүй жамтай. Хэн хэн нь амьдралд урагшлан ид цэгцрэх насан дээрээ яваа улс 18-тууд шиг бие бие рүүгээ хулгайн харц шидэлсэнгүй. Гэхдээ л тэр аз жаргалтай халуухан агшнаа сэтгэлийн гүндээ нандигнаж явдаг биз. Уярам сайхан зууны үдэш учралт хосууд тулгарахад бас л эвгүй л дээ.
Сэтгэгдэл (9)