ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НҮЦГЭН, САХИЛГАГҮЙ ЗӨВЛӨХ!

АН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах болсон О.Чулуунбилэг хэмээх залуу эрийг олон нийт төдийлөн нүдлээгүй ч улс төрийн хүрээнийнхэн андахгүй. АНУ-д улс төрийн менежерээр суралцсан анхны бөгөөд цорын ганц монгол залуу гэх тодотголоор бусдаас ялгардаг тэрээр сүүлийн үед цахим ертөнцийн од болоод амжив.Тодруулбал, эрхэм зөвлөхийн нүцгэн зураг интернетэд тавигдсан биш эгээтэй тэргүүн хатагтай нүцгэлчихсэн юм шиг дуулиан, шуугиан дагуулсан нь төр төмбөгөр, ёс ёмбогор уламжлалтай холбоотой. Түүний нүцгэн зургийг харсан нэг хэсэг бие бялдартаа анхаардаг бяд сайтай боловсон хүчин гэж сайшаасан бол дийлэнхи нь Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөдөг хүн ёс зүйгүй байна гэж  ширүүхэн шүүмжлэв. Угтаа бол боловсрол, мэдлэгийн хувьд хэнийг ч дагуулахгүй гэгдэх мань эр өөлвөл хааяа бор дарстай найзалчихдаг гэх. Зүгээр нэг наргиж, даргих биш бүр муу зуршил, султал байж мэдэх хэмжээнд гэх. Магад эзэмшсэн эрдэм мэдлэгийн хажуугаар  бас ч үгүй царайлаг, нуруулаг, залуухан, ойворгон байж мэдэх шалтагууд О.Чулуунбилэгт бий учраас туулах ёстой замаа л туулж байж мэдэх л дээ. Ямартай ч  ерөнхийлөгчийн зөвлөх нүцгэн зургаараа нийт олны нүдийг хужирлаж, хөөрхөөн олны танил болоод амжлаа гэж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    eniig medehgui hen baisiin haha yooo ene bogs dolooj joohon deesh yavjee lol huuhen erguulel guideg baisan tv studio bid andahguiee
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин
    AH iig dagasan nohoinuud yahaaraaim baliar yumnuud baidag yum boloo,ene zaluu ch harvaas oligtoi amitan bishee.USA d ene mal surguulid barag suraagui shuu dee,ayaga tavag ugaaj baigaad l irsen
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Ulamaa
    Ania88089404
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • xaxa
    hugshirchuud zuragaa solidogui yum bhdaa heden zuun jiliin umnuh zurag shdee chuka dargaa
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025