Надаас хөтлөгч Г.Гэрэлийг бүү хай!

Тэрбумтан ер нь тодрохоо хүрвэл хаанаас ч тодорно. М.Наранбаатар л гэхэд “Төсвөөс төрсөн тэрбумтан” хочтой хүн шүү дээ. Тэрийгээ ч нотлох мэт бийлэгжүү гэж жигтэйхэн. Үнэтэй машин унаж, хүүхдүүд нь өндөр төлбөртэй хувийн сургуульд сурах бол наад захын асуудал. Үүн дээр нэмээд “Өглөө” хөтөлбөрөөр хэсэгтээ л од болж байсан Г.Гэрэлтэй нэр холбогдон туяхан бүсгүйг тансаглуулдаг “хэрэгтэн” болж байсан удаатай. Үгүй яахав, захирлын таалалд нийцсэн эр ч бай, эм ч бай хүн бусдаас арай дөнгүүр байж албаны дарга болох нь тодорхой. Ямартай ч бүсгүй телевизийн, бүр Эдийн засгийн албаны дарга болж илүүрхэв. “Оффис эхнэр” гэж нэг хөөрхөн ойлголт байдаг гэдэг. Ажил хэргийн хамтрагчийн өөр нэршил юмуу даа. Харин амьдрал дээр Нараа дарга ийм гэргийтэй. Түүний нэрийн урд одоо “МҮОНРТ-ийн захирал асан” гэх тодотгол явж буй. Юмс байрандаа ороод л. Ямартай ч албанаас буухдаа хэцүү нэртийн хаалга татах “урилга”-тай байх нь элбэг бол Төсвөөс төрсөн тэрбумтан хүн гэм хоргүй газардах аж. Түүнээс одоо Г.Гэрэлийг ч, албандаа хэрхэн манаргаж явсныг нь ч хайх хэрэггүй болжээ. Тайван амьдрах өөрт нь ч таатай байгаа биз ээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • 111
    ggggg
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Буруу сэхсэн залуу
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Ania-88089404
    Ania ni uidaad b.a 88089404
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • K
    Ene naranbaatar ichij amidraasai ehner n uruwdultei yum aa yaj tewchdeg shuu yum bol doo ulaim tsaim ter muuhai huuhentei yawaad bgaag
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen
    Udahgui MAH avligachid amaaraa gazar shaaah bolno shuu harj baigaarai.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025