Монголын Бизнес Мэдээллийн сан (MBD) Английн нийслэл Лондон хотод 9 сарын 28- ноос 10 сарын 5-ны өдрүүдэд Британи Монголын Худалдааны Танхимаас зохион байгуулсан “Doing Business with Mongolia” семинар болон бизнес хөтөлбөрт Монголын бизнес эрхлэгчдийг зохион байгуулж оролцлоо

“Doing Business with Mongolia” арга хэмжээнд Лондонд төвтэй 87 бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Британи Монголын Худалдааны Танхимын дарга, Английн Парламентын гишүүн асан Жон Гроган, Монгол Улсаас ИБУИНВУ-д Суугаа Элчин Сайд Н.Тулга зэрэг албаны хүмүүс оролцсон бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа BG group болон Mongolian Business Database (MBD), South Bank University, Asia Pacific Investment Partners, Aviareps байгууллагуудын төлөөлөгчид Монголын эдийн засаг бизнесийн орчны талаар илтгэл мэдээлэл тавьсан байна.

Монголын Бизнес Мэдээллийн сан (MBD) Монголын болоод гадаадын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр олон талын арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх бөгөөд 2016 оны 3 сард Австралийн Сидней хотод Олон улсын франчайсингийн үзэсгэлэн болон Монголын бизнес эрхлэгчдэд зориулан Австралийн Франчайсингийн хуулийг боловсруулалцсан хуульчид, нэр хүндтэй франчайсинг бизнесүүдээс өгөх сургалт, 5 сард Канадын Оттава хотод Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөлийн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад Монголын бизнес төлөөлөгчдийг зохион байгуулж оролцуулахаар бэлтгэж байна.\
www.mongolianbusinessdatabase.com
Сэтгэгдэл байхгүй байна