Эдийн засагч Д.Жаргалсайхан нийтлэл бичин гарч ирэхдээ фэйсбүүк хүчирхэгжээгүй цаг дор бол од л байлаа. Харин одоо бол фэйсбүүктэй болгон нийтлэлч-сэтгүүлч, ухаалаг утастай болгон зурагчин болох нь халаг цагт хэт цэцэрхэгчид олшроод бүдгэрээд байх шиг. Гэвч мэдлэг чадвар, биеэ авч явах соёл нь гайхалтай ч гэсэн тэр бусад хийрхэгчид шиг лайк цуглуулж хошуу амаа цорвойлгон зургаа дарахаас ангид явсаар. Чөлөөт цагаа сошиал медиад биш охиндоо зориулдаг тэрбээр агаар салхинд гарахдаа ч сайн аавын үүргээ биелүүлсээр.
Ж.Ариунаа хэмээх энэ бүсгүй тодорхой хүрээнд сонирхол татам бэрүүдийн тоонд бичигдэж буй ганц бие, хүмүүжил гэж орчин цагт “олдвор” гэмээр төлөв нэгэн. Хилийн чанадад боловсрол эзэмшин эх орондоо суурьшсан эдийн засагчийн нүдний цөцгий мэт хайрладаг ганц охин будаггүй төрхөө ч үл нуув. Түүнтэй танилцах дотносох гэсэн залуус олон ч уулзах мөчлөг нь огтлолцохгүй бодолд автаж буй байх. Тэр ч бас аав шигээ сошиал медиад дурамжхан ханддаг бололтой. Чөлөөт цагаа байгальд өөрт хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэх нь бас л зөв сонголтын нэг. Ээжийгээ гэрт нь үлдээчихээд эрхэлж яваа аав охин хоёр дуран хараанд содон туслаа.
Сэтгэгдэл (4)