Бурхан халдун уулын хүүг хүмүүжүүлэгч

Өөрийгөө Бурхан Халдун уулын хүү хэмээн сүсэглэн ярьдаг “Бурхан халдун” группийн ерөнхийлөгч Н.Мөнхдашийн үзэсгэлэнт гэргий П.Алимаа гэрээсээ хамраа цухуйлгадаггүй нууц хатагтай нарын нэг. Хааяадаа Дуурийн театраар найз хүүхнүүдтэйгээ хөтлөлцөж яваа харагддаг энэ хатагтай ноён  Н.Мөнхдашид дөрвөн хүүхэд тэврүүлсэн I зэргийн одонт Алдарт эх гэж байгаа. Гэтэл унжиж санжсан өөх мах битгий хэл хорин наст шиг гунхаж явах нь хэр их зөв амбицтай, хэр зэрэг баяын айлын бандгар гэргий гэдэг нь харагдана. Нөгөө талаараа хүүхнүүд маань ийм байж гэмээнэ л эр нөхрөө өсгөж, хөгжүүлдэг жамтай. Нэгэн цагт улс төрд тоос манаргаж, Дарханы тойрогт дээлтэйгээ гандахаас наана явсан ноён Н.Мөнхдаш өдгөө амар жимэр амьдрах болсон нь чухамдаа эхнэрийнх нь хүсэлт юм гэнэ лээ. Улс төрд орвол хэл ам татлаад адаглаад “аавын” хаалга татчих гээд байх болсон энэ цаг үед Н.Мөнхдаш “Эхнэрийнхээ үгэнд орж мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байгаа минь өлзийтэй байна даа” гэж голынхоо үгийг хэлсэн удаатай. Хэзээнээс дуулиан шуугианы эзэн, цөс ихт аавын хүүг тэгтэл нь хүмүүжүүлсэн хүүхэн энд ингээд гунхаж явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ч.Энхтайванд эхнэрээ өгч шаалгуулж явсан гар даа
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025