Зохиолч Б.Шүүдэрцэцэг хэзээд фэшнлэг харагддаг. Энэ удаад охины хамт хотын стиль бүрдүүлэн гунхаж явна. Ээж охин хоёр ижилхэн торон бошинз сонгон өнгө ижил малгай духдуулжээ. Эдний гэр бүлийн 3 охид гурвуулаа загварлаг, ээж нь охидоо л гоёхын төлөө амьдардаг гэмээр. Гэтэл тэд зүгээр нэг хувцасны голууд биш.
Аргагүй аав, ээжийн охид гэсэндээ уншиж, мэдсэн нь ч их биз, үеийнхнээ хол хаясан том ертөнцтэй шүү дээ. Б.Шүүдэрцэцэгийн дайчин, хөдөлмөрчийг ч хэлэх юун, жил бүр соёлын ертөнцөд нэгэн үр, нэгэн дуулиан тарьдаг тэрээр энэ удаад “Үүлэн хээтэй орчлон” романаа уншигчдын гар дээр тавьж, зангараг заасан. Тиймдээ ч додигорхон алхаж явна лээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (26)