Ц.Чойжилсүрэн, Э.Уянга нар хамтарч нэг телевизэд ажилласан цагаасаа хойш бие биендээ татагдаж эхэлсэн хосууд өдийг хүртэл хуримын сураг дуулгаж байснаа тус тусийн хувийн амьдралаа хөөх болж. “UBS” телевизтэй салшгүй холбоотой залуусын нэг бол яах аргагүй Ц.Чойжилсүрэн.
Спортын албаны сурважлагчаар ажиллан карьераа эхлүүлсэн түүнийг уншигчид “To be or Not to be”-ийн хөтлөгч залуу гэдгээр нь сайн мэднэ. Хосууд телевизээр үзэгдэхгүй хэсэгтээ л нам жим байснаа зэрэгцээд шахуу ажилдаа эргэн орсон. Бага наснаасаа телевизэд нэвтрүүлэг хөтөлж, олон ч кинонд тоглон хүүхэд насаа мөнхөлсөн залуу жүжигчин, хөтлөгч Э.Уянга дахин шинэ киноны зураг авалтанд ороод сэтгүүлчийн ажлаасаа түр хөндийрчээ. Ямартай ч телевизээс төрөн гарсан залуу хосууд Монголын шинэхэн айл болох нь худал бололтой.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)