Оскарын шагналт Францын кино найруулагч Jean-Jacques Annaud-ын бүтээл "Wolf Totem" /”Чонон сүлд”/ кино Хятадад хоёрдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн юм. Киноны гол дүрийг жүжигчин Р.Анхням бүтээсэн билээ. Киноныхоо нээлтэнд чемоданаа чирэн даруухан явсан бүсгүй үндэсний хувцсаараа гоёж, хилийн чанадад монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулав. Хятад, Өвөрмонголын хэдэн сая бүсгүйчүүдээс сонгогдон тоглосон тэрбээр “Монгол эмэгтэй ийм байдаггүй” гэж шүүмжлүүлэхгүйн төлөө бүх хүчээ дайчилсан гэсэн. Киногоо ирэх гуравдугаар сард эх орондоо гаргах эрхийг худалдан авсан тэрбээр дахин нэг Хятад кинонд тоглох урилга аваад байна. Сүүлийн жилүүдэд чимээ шуугиан гаргахаа больсон бүсгүйг тайзаа орхив уу гэх хүмүүс мэр сэр байсан нь үнэн. Гэтэл эсрэгээрээ харин ч олон улсын тавцанд орон зайгаа тунхаглах замдаа орчихсон явж. Нөгөө талаар хөөрхөн охины ээж болсон тэрээр гэргийн жамаар эр нөхрөө даган Сүхбаатар аймагт хэсэг зуур амьдарсан Р.Анхням яагаад ч юм эр нөхрөө олны өмнө гаргахаас зайлсхийсээр ирсэн. Магад өөрөөс нь ахмад учраас, өмнө нь амьдралтай байсан учраас тэгдэг байж болох.
Угтаа бол ноён Баярсайхан Р.Анхнямыг сураг ч үгүй байхад нийгмийн од, нийтийн сонирхол татсан дүр байлаа. Өөрөө волейболчин, спортын мастер, эхнэр нь буудлагын Мөнхбаяр гэхээр тодорхой биз дээ. Тухайн үед Мөнхбаяр нөхрөөсөө ч салж, эх орноо ч орхисон үе давхацсаныг хэлэх үү, “Эхнэр минь өдөр өдрөөр надаас холдож буйг би мэдэрч байна” хэмээн Баярсайхан ярилцлага өгч байв.

Амьдрал гэдэг баялаг, хорвоо гэдэг бөөрөнхий. Тэртээ арван хэдэн жилийн өмнө ингэж ярьж байсан эр нэг л өдөр Монголын хамгийн сайхан, хамгийн алдартай жүжигчин бүсгүйгээр цайгаа чануулж, дэрээ хуваалцана гэж хэний санаанд буух билээ. Өнгө мөнгийг биш уг мөн чанарыг эрхэмлэдэг ховор сайхан чанартай болохоо жүжигчин бүсгүй энэ сонголтоороо бататгасан гэж болно. Чамгүй олон жил амьдарч, бие биенээ таньсан хосууд өнгөрсөн 8-р сард охинтой болж, аз жаргал дунд умбаж явна. Баяр дээр баяр, жаргал дээр жаргал гэгчээр Холливудад данслагдаж, Хятадын том зохиолчийн кинонд тоглосон Р.Анхнямд хөөрхөн охин нь энэ бүх аз, алдрыг авчирсан байж ч болох. Угаас хүн заяавал хүнс заяана гэдэг шүү дээ.
Ийн эр хүний идэр насанд үзэсгэлэнт, авьяаслаг гэргийгээсээ охин тэвэрч, зангараг харуулсан ноён Баярсайханыг бид дурандлаа. Ажих нь ээ залуужиж, жавхаажсан харагдах. Магад Р.Анхням дэлхийн дэвжээнд дэвшиж, жүжигчний карьер гялалзаж яваа нь сайн ханийн нөмөр, нөөлөг, түшиг тулгуурынх байж таарна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (14)