Анх загварын тайзнаас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байсан О.Амгаланбаатар сүүлийн үед загварын тайз биш дэлгэцээр үзэгдэж харагддаг болоод удаж байна. Түүнийг загвар өмсөгч гэхээсээ илүү жүжигчин гэвэл хүмүүс хамгийн их танидаг болоод буй.

Орчин үеийн дэлгэцийн урлагийн залуу жүжигчдийн тоонд орж, жилд хэд хэдэн удаа киноны гол дүр бүтээгээд авдаг Амгаа үс сахалаа ургуулах давалгаанд нэгдээд байна. Үсээ зүгээр ч нэг ургуулахгүй стиль талаас нь ургуулж байгаа Амгаа сахалаа ч олон сараар ургуулж байгаа гэнэ лээ. Кинонд дүр бүтээхдээ ихэнх дүр нь эерэг дүр байдаг болоод тэрүү нэг л хэвийн хувирдаггүй царай түүнээс харагддаг. Тийм шүүмжлэл ч найруулагч нараас авсан уу үс сахалаа ургуулж стиль имиджээ өөрчилөөд байгаа энэ бололтой. Харин үзэгч фэнүүдэд нь хэр таалагдаж, хувирдаггүй царай нь өөр харагдахыг харах л үлдээд байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)