
Үлгэр жишээч залуу гэр бүлүүдийн тоонд орж, түүгээр ч барахгүй тэргүүлдэг гэх дуучин Бэки, Х.Бадамгэрэл нар өөлөх юмгүй сайхан хосууд. Элдэв хов живэнд өртөөд байдаггүй тэд өмссөн зүүснээрээ ч тэр бусдад үлгэрлэдэг болоод байна. Цагтаа дуучин Бэки үсээ шараар будсан, костьюм гэдгийг өмсөж үзээгүй дуучин бидний ой тойнд үлдсэн байсан.
Тэгвэл одоо дэгжин хослолуудыг өнгө загвараар нь өмсөж мисс гэргийгээрээ чимсэн шиг явдаг болж. Нөхрөө дагаад мисс гэргий нь хүртэл үе тэнгийнхээ бүсгүйчүүдэд өмссөн зүүснээрээ үлгэрлэж, биеэ хэрхэн зөв авч явахыг заахын наагуур байгаа гэнэ шүү. Тэд бүх зүйлээрээ төгс гэр бүл байж, залуучуудыг хэрхэн байлдан дагуулах төлөвлөгөө зохиосон гэлтэй л харагдаж байгаа биз.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (14)