
“Хасар” Жагаа нэрээр ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж ирсэн жүжигчин Б.Жаргалсайхан жүжигчин Урнаа нарыг харсан хэн боловч “өтөлсөн болохоос үхсэн биш” гэдэг үг санаанд орж байгаа байх. Өдгөө тавь гарсан хосууд урлагаас алхам ч холдохгүй үнэнчээр зүтгэж ирсэн урлагийн сайхан хосуудын нэг билээ. Драмын театрт ажиллахаас гадна зав зайгаараа дэлгэцийн дүр бүтээдэг хосууд саяхан нэгэн киноны нээлт дээр ийн ирцгээсэн юм.
Ёстой л халуухан, хайр дурлалдаа шатсан дөнгөж учирсан хос шиг харагдаж байсан тэднийг харсан хавь ойрынхон цагаахан атаархаж харагдана лээ. Өдий хүртэл урлагтаа болон бие биедээ үнэнчээр сайхан гэр бүлийг цогцлоож ард түмэн болоод залуучуудад үлгэр дууриалал үзүүлж яваа тэдэнд халуун алга ташин баяр хүргэмээр. “Бид 3-ын болзоо” киноны нээлт дээр бяцхан жүжиглэлт хийгээд авсан хосуудын хайр хүрэм агшныг хүргэж байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)