Дунд насны хамгийн сайхан хосуудын тоонд “Хас”-ын Ч.Ганхуяг гэргий Г.Уянга нар зүй ёсоор багтдаг. Банкны теллер бүсгүйд унаж тусан дурласан Ч.Ганхуягийн идеал түүнийг хуурсангүй. Өдгөө тэд дөрвөн хүүхдийн ээж аав бололцсон ч гэргий нь халуухан, эрхэмсэг хэвээрээ. Хаа газар модель шиг гунхаж явах нь жирийн үзэгдэл болж. Товчхондоо түүний гэргий хэзээ хэрхэн сайхан харагдах, биеэ авч явахаа мэддэг бүсгүй.
Мэдээж нөхрийн халамж хайр байгаагүй бол бүсгүй хүн цэцэглэх эсэх нь эргэлзээтэй билээ. Тэдний энэ үдшийн болзооны үзэмж нэг иймэрхүү. Аргагүй сайхан бүсгүй сугадаад алхахад эр хүний цог хийморь ч сэргэдэг биз. Ч.Ганхуяг гэргийгээ урлагийн бүтээл гэдгийг аль хэдийнэ мэдэрсэн нь илт, додигор алхаж харагдана.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (20)