Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц стилиэрээ танил болж, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан хамтлаг бол яах аргагүй “Татар” хамтлаг юм. Нэг хэсэг нам гүм байсан тус хамтлаг 10 жилийнхээ ойгоор “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо өргөн барьж, гэр хорооллуудаар явж тоглосон. Мөн “Нөлөөллөөс дээгүүрт” сэдэвт залуучуудаа уриалсан архины эсрэг аян хэрэгжүүлсэн юм.
Тэгвэл тус хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун буюу Мөөгий улс төрд орохоор бэлдэж байгаа гэнэ шүү. Энэ хүрээнд тэрбээр өнгөрсөн 2011 онд найзуудтайгаа нийлж, “Сэрж буй монгол” залуучуудын холбоог байгуулсан байна. Энэ холбооны зүгээс нийгмийг чиглэсэн олон ажил зохион байгуулжээ. Үүний зорилго нь улс төрд орж, нийгэмд өөрийн байр сууриа олох гэнэ шүү.

Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (9)