Х.Цагаанбаатар зодог тайлав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлах болсноо мэдэгдлээ.

Тэрээр энэ талаараа “Шийдвэрээ нэгэнт гаргасан. Бүр тодруулбал, энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний дараа холбооны удирдлагууддаа зодог тайлах тухайгаа хэлсэн. Өөрөө тамирчны хувиар карьерээ өндөрлүүлж байгаа ч цаашид багш, дасгалжуулагчдын албанд зүтгэж, дэлхийн бөхчүүд бэлтгэхийн төлөө ажиллана” гэжээ.

Х.Цагаанбаатар 1984 онд төрсөн, өдгөө 31 настай. 2004 оны Афины олимпийн хүрэл медальтай. Мөн 2009 оны Роттердамд болсон дэлхийн аваргын алтан медальт, 2010 оны Токиогийн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 2015 оны Астанагийн багийн ДАШТ-ий хүрэл медальтай. 2011 оны жүдогийн World Masters тэмцээний алтан медаль, Азийн аварга, Монголын шилдэг жүдочдын нэг юм.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Q
    zuv shiidver boljee
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • монхоо
    Зовдоо хо одоо оорийнхоо 6 дахь мэдэрхуйд байгаа бухнээ дуу нартаа заах нь зов амжилт хусье
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin
    ooh iim zaluugaaraa yu
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025