"Мөнхийн залуу" гэгддэг топ модель Э.Одгэрэл 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч айл гэрийн эзэгтэй болж байсан ч амьдрал нь бүтэлгүйтсэн. Гэхдээ амьдралдаа ганцаараа хэмээн гуниж гутралгүй залуу төрхөөрөө өөрийгөө чимэн гунхаж яваа.
Сүүлийн жилүүдэд тайзнаасаа илүүтэй дэлгэцийн бүтээлд хүчээ сорьж чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ олонд харуулах топ бүсгүй маань шүүгчийн ажлыг гаргуут хийдэг болжээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө “Монголын авъяастнууд” нэвтрүүлгэд шүүгчээр ажилласан бол саяхан гоо сайхны тэргүүлэх бүтээгдэхүүн гэгддэг “Орифлейм”-ын нэгэн арга хэмжээний шүүгчээр ажилласан байна.



Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна