Нэг үе “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Өвлийн шөнө”, “10 хором” зэрэг хит дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Freezone” хамтлаг хэсэг хугацаанд нам жим амьдарч байгаад 2013 онд 15 жилийнхээ ойгоор “Хотын хэмнэл” тоглолтоо хийсэн. Тэгвэл өдгөө 17 настай тус хамтлагийнхан тарсан гэх мэдээлэл тарав.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хамтлагийн Бэкэ алс холын АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бол, Төмөрөө, Төрөө хоёр Монголдоо өөр өөрсдийн хувийн амьдрал, бизнестээ анхаарч, уран бүтээлээс түр хөндийрөөд байгаа аж. Мөн тэднийг “Хотын хэмнэл” тоглолтынхоо дараагаас хоорондоо муудалцаж, түр тар хийгээд хамтлагаа тараасан гэх мэдээлэл цацагдаж, тэдний үнэнч фенүүдийн сэтгэлийг гонсойлгоод байна. Гэвч уг мэдээлэл үнэн эсэхийг цаг хугацаа харуулах байх.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (2)