“Эхнэрийнх царай нь гэрэлтэж, гоо үзэсгэлэн нь улам тодроод байвал эр нөхрийнх нь халамж, хайрын шинж” гэж хэн ч билээ нэгэн мэргэн цэцэн хүн хэлсэн байдаг. Тэгвэл энэ үгийг бодит болгож байгаа олны танил хүн бол залуу жүжигчин О.Дөлгөөн.
Тэр оюутан байхдаа “Амьдралд тавтай морил” олон ангит уран сайхны кинонд тоглож, олны танил болж, “Мөрөөдлийн теарт”-ын харъяалалтай нэгэн байв. Харин өнгөрсөн жил М.Очир гэх нүдэнд дулаахан залуутай дэр нэгтгэж, бяцхан хүүгийн ээж болсон.
Тэр ээж болоод удаагүй байхдаа “Сүүлчийн шөнө” уран сайхны кинонд тоглож, анх удаа нүцэглэсэн юм. Түүнээс хойш хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглов. Харин өнгөрсөн хавраас драмын театрын өндөр босгыг төвөггүй давж, өдгөө “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглохоор бэлтгэлээ базааж байна.
Тэгвэл саяхан нээлтээ хийсэн “Маш нууц” кинонд үзэсгэлэнт бүсгүй маань улаан өнгийн даашинзаар гоёжээ. Улаан даашинз түүний царай төрх, гоолиг биеийг илүү тодотгож байсан.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (11)