Шинэхэн халаатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ дэвсээрэй

Зам тээврийн сайд М.Зоригт албан тушаалаа авсан цагаасаа эхлэн салбарын байгууллагуудаараа гэнэтийн шалгалт хийдэг болжээ. Тэр иргэдээс ирсэн гомдол зөрчлийг тодруулж, гэрэл зургийн хальснаа баталгаажуулан буулгах болсон байна. Ингэсний үр дүнд өнгөрсөн долоо хоногт Сансар-3,4-р хороолол чиглэлийн автобусны камерыг бээлийгээр тагласан байхыг илрүүлсэн. Түүнээс хойш автобусны компаниуд жолооч нарт тавих шаардлага өндөрсөж, шалгалтаа чангатгасан байна. Харин өчигдөр “зурагчин” сайд маань “Чингис хаан” онгоцны нисэх буудалд гэнэтийн айлчлал хийжээ. Түүний айлчлалын сургаар салбарынхан нь “Шинэхэн халаатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ дэвсээрэй” гэх нь холгүй байгаа сурагтай.

Дашрамд дуулгахад, “гэрэл зурагчин” сайд маань саяхан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Хүндэт ерөнхийлөгч болсон гэнэ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд сонирхол нэгт “ангийн найз”-аа ийнхүү холбоондоо уруу татаж, Хүндэт ерөнхийлөгч болгожээ.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    demjij bna zorigtoi, ajil heregch bgaad chin bayarlaj bna
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • zochin
    zuv zuv. avtobusniihan ajil majil hayad l bdg iim zavaan yum hiij suudiin bn shd
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025