Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс өнөөдөр “Арвайн үндэс” ХХК-ийн ажилтнуудад “Үйлдвэрлэлийн осол, гэмтлийн үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвар олгох” сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан явууллаа.
Нийгмийн хариуцлага, ажилчдын эрх ашгийг хүндэтгэн үздэг тус компани уг сургалтыг аяны хүрээнд олгож байгаа юм. Түүнчлэн “Арвайн үндэс” компанийн нийт ажилчдын даралт, сахар үзэх, биеийн жингийн индекс гаргах зэргээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөв хооллолтын зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй ажил боллоо.








Сэтгэгдэл байхгүй байна