УИХ-ын гишүүн Х.Болорчулуун машиныхаа серийг солих тун дургүй. Дорнод аймгаас сонгогдсон болоод ч тэрүү өөрийн өмчний Mercedes Benz G-500 маркийн машиныхаа серийг Улаанбаатарын дугаартай болгоогүй, Дорнод аймгийн ДОА серийн дугаартай хотын төвөөр салхи татуулан явдаг. Түүний хувьд энэ машинаа сүүлийн хэдэн жил унаж байгаа бөгөөд жил бүрийн хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ энэ машинаа л тодотгон бичсэн байдаг. Мөн гурван орон сууцтай гэдгээ хэнээс ч нуудаггүй. Дорнод аймгаас бие даан нэр дэвшиж, УИХ-д суусан Х.Болорчулуун гишүүн уг нь МАН-ын угшилтай, “Дорнод гурил” ХК-ны захирал юм.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (1)