Манай сагсчид Дэлхийн аваргыг ”дайлаар мордоно”

Манай сагсчид Дэлхийн аваргыг ”дайлаар мордоно”

Ази тивийн оюутны 3х3  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн  БНХАУ Шиняан хотноо болсон. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 4 баг оролцсон. Тэднээс манай улсын I баг БНХАУ, Хонконг, Филиппиний багуудыг дарааллан хожиж нэг ч хожигдолгүй хэсгээсээ 1-р байраар шигшээ тоглолтод шалгарсан юм.

Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багыг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг ирүүлжээ.

Ингэснээр Монголын сагсан бөмбөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохоор боллоо.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026