Бөхчүүдээс сэргээш илрээгүй гэв

Үндэсний их баяр наадмын хууль, Үндэсний бөхийн журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Допингийн эсрэг үндэсний төвөөс наймдугаар сард Баяр наадмыг зохион байгуулах хороонд хариуг нь өгсөн ч өнөөдрийг хүртэл албан ёсоор хариуг нь олон нийтэд зарлаагүй байсан юм. 

Тэгвэл жилийн улсын баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допинг илрээгүй гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан мэдэгдлээ.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025