Загварын агентлагт суралцах үедээ өөрт нь багшилж явсан мисс Ч.Содтуяаг эргүүлэн, чамгүй хичээл зүтгэлээ зориулан байж эхнэрээ болгосон хүн бол загвар өмсөгч А.Чингүүн. “Азийн сайхан залуу шалгаруулах тэмцээн”-ээс томоохон шагнал хүртсэн түүнд мисс эхнэр нь Ч.Содонгоо гэх хөөрхөн охин төрүүлж өгч байлаа. Гэвч нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, хувийн амьдралаа гаргуунд нь орхисон түүний талаар Ч.Содтуяа “Баарны тавилга” гэх тодорхойлолтыг хэвлэлд өгсөн бол, загвар өмсөгч нөхөр нь “Содоогийн уулзаж учирдаг, гэр орондоо хүргүүлж ирдэг, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэдэг эрчүүдийн тоо утгаа алдсан” гэж олонд дэлгэсэн удаатай.
Юутай ч, тус тусынхаа замыг хөөхөөр шийдсэн загварын хосууд маань өдгөө хэн хэнийгээ “танихгүй” болжээ. Мисс Ч.Содтуяа одоо АН-ын нөлөө бүхий бизнесмэн, өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүүмэд залуутай хамтран амьдарч байгаа нь үнэн.
Харин загвар өмсөгч А.Чингүүн “Royal” телевизийн хөтлөгч Н.Ундралтай хуримлан Ч.Чин-Үнэн гэх бяцхан хүүгийн аав болж амжсан. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын ганц охинтой ханилсан тэрбээр хадам ааваасаа телевиз бэлгэнд авч, “Хүннү” группын тэргүүн болсон.
Эм хүн эрийн сайнтай ханилвал зүсээ олдог, эр хүн эмийн сайнтай ханилвал зүгээ олдог гэдэгчлэн номтой айлд хүргэн орсон А.Чингүүн өдгөө намба сууж, найр наадам хэсэхээ больсон гэдэг. Аргагүй л алтны дэргэдэх гууль шарлана гэдэг энэ дээ.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (4)