Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм
Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй...хэмээн улаан хацартай хөдөөний охин “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж байснаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Мэдээж энэ бол Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ–ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо. Тэр олон жил АНУ-д ажиллаж амьдарч байгаад, эх орондоо суурин суугаад удаагүй байгаа.
Монголын эмэгтэй яруу найрагчдын тэргүүн эгнээнд бичигддэг Б.Ичинхорлоо анх ажил амьдралынхаа гарааг өдөр тутмын сонины сэтгүүлч, сурвалжлагчаар эхлүүлж, нэгэн цагт монголын хэвлэл мэдээллийн "тогоонд" чанагдаж явсан түүхтэй. Гэвч тэр цагаа эрхэм найрагч маань умартсан бололтой.
Эрх чөлөөний орноос ирээд удаагүй байгаа тэр аль болох хэвлэл мэдээллийнхнээс холуур амьдрах болж.
Саяхан нэгэн арга хэмжээг хөтлөхөөр ирэхэд нь фото сэтгүүлч, зурагчид зургийг нь авах гэтэл илт дургүйцэж, хэвлэлийнхэнд харшилтай болсоноо шулуухан хэлээд авна лээ. Тэр “Зураг битгий аваад бай, би энд тэнд ил гарах нь битгий хэл, ярилцлага хүртэл өгөхгүй байгаа биз дээ. Та нар ямар ядаргаатай юм бэ” хэмээн бухимдлаа илэрхийлээд авсан шүү.
Ямартай ч нэгэн цагт сэтгүүлчээр ажиллаж байсан Б.Ичинхорлоо эрх чөлөөний орноос үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг занг суралцаад ирсэн бололтой.

Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (6)