Надаас суралц, намайг алмайр

Хилийн чанадад хэсэгтээ амьдарч ОУ-ын кино урлагийн салбарт хүч үзэж яваа найруулагч, зураглаач Д.Ангараг эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Сүүлд 86 дах удаагийн “Оскар” наадам Лос-Анжелос хотноо болоход уригдаж хүндэт зочидын дунд орсон Д.Ангараг хийсэн бүтээлээрээ бусдаасаа ялгардаг. Сүүлийн үед стиль имижээрээ хүртэл бусдыгаа байлдан дагуулах болоод байна.

Өнгөрсөн жил арабын шейх аятай цасан цагаан алчуураар толгой юугаа ороож ирж олны анхаарлыг татсан бол энэ жил мөнгөлөг саарал үсээр стиль имижээ бүрдүүллээ. Зарим нэг нь эвэртэй туулай үзсэн аятай гайхаж байхад, зарим нь түүнийг стилийг ихэд талархалтайгаар хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Түүнийг үсээ цагаанаар будсан уу үгүй юу, залуучууд тэр бүү хэл олны танил эрхмүүд хүртэл үсээ цагаанаар будаад байгааг та анзаарсан байх.

Ямартай ч Д.Ангараг найруулагчыг ямар стиль, имиж гаргаж залуучууд болоод бусдыгаа хэрхэн байлдан дагуулахыг хүлээх л үлдээд байдаг болчихож. Олны танил хүн, тэр дундаа урлагийн салбараар овоглуулж байгаа хүмүүс Д.Ангарагаас суралцах зүйл их байна шүү. Уран бүтээлээрээ байлдан дагуулахгүй юмаа гэхэд стиль имижээрээ үзэгч фэнүүдээ байлдан дагуулах хэрэгтэй шүү дээ. Ёстой л надаас суралц, намайг алмайр гэдэг шигээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zailaa
    yu hachin ym bichdeg ym be ene odoo hemd heregtei ym bol do bichih ymaa olj yadchih ymaa
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025