Зургаан өдөр үргэлжилсэн Л.Гансүх нарыг шүүх хурал дөнгөж сая дуусч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж буй “Нүүрс” хөтөлбөрийг тэргүүлж асан Л.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцож жирийн дэглэмтэй хорих ангид 4.6 жилийн ял хорих ял оноолоо. Харин түүнтэй хамт шүүгдэж байсан н.Даваахүүг 2 жил албан тушаал хаших эрхийг нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн хөлсийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль оногдуулсан, мөн Б.Мөнгөнтуяаг 2 жил албан тушаал хаших эрхийг нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдууллаа.
Түүнчлэн шүүгдэгчдийг Багануур ХК-д хохирол учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул нийт 2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг үүрэг болголоо.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна