Ерөнхий сайдыг огцруулах “сунгаан” эхэллээ

УИХ-ын найман гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан нь ил боллоо. Давхар дээлтэй зургаан сайдыг томилох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл тэрээр өөрийн сошиал сүлжээгээрээ уг тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийг ил болгов.

Эдгээр дунд "Шударга ёс" эвслээс  Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар, МАН-аас Б.Бат-Эрдэнэ гарын үсгээ зурсан бол АН-аас Р.Амаржаргал гарын үсгээ зуржээ. Мөн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар зэрэг бие даагчид ч албан бичигт гарын үсэг зураад байгаа юм. Тун удахгүй намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүний байр суурийг хэлэлцэхийг үгүйсгэхгүй.

 

 

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • zochin
    odoo bolimoor yum daa bain bain l eronhii saidaa ogtsoryyldag ajiltai,eronhiilogch bolohoor baahan hyn zahialj shorond syydag ajiltai iim bhad Yls maani hogjih yy,AN heden ond dangaaraa garlaadaa barag hydalch hynd sar bolohgyi l zasgiin gazaraa ogtsoryyl bsan ,Iim togtovorgyi zasgiin gazar bhad Yls oron yaj togtvor ard tymen yaj amar taiban Yls maani hogjih ve Irged maani ylam l yadyyraad bna Heseg nohod hagartlaa bayjij bna,Iim zamabaraagyi ybdalaaodoo zogsoogooch ee
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин
    одоо ёстой болио ард түмэн чинь үнэхээр ядарч байна
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    одоо ёстой болио ард түмэн чинь үнэхээр ядарч байна
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025