Хайрынхаа амь насны төлөө зүтгэж, тэмцэж байна

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн  хорт хавдартай тэмцэж байгаа талаар анх цахим хуудсаараа дамжуулан олонд дуулгаж фэнүүдээ нэлээд сандаргаад авсан. Харамсалтай нь хөөрхөн гүнжийнх нь ээж, хайрт гэргий нь хорт хавдар туссан тул тэрээр ард түмэн, үнэнч фэнүүдээсээ тусламж гуйгаад байгаа юм. Наадмын өмнөхөн рок попынхон хамтарсан тоглолт хийж түүний гэргийд хандив цуглуулахаар хэвлэл мэдээлэлээр сурталчилж байсан ч тодорхойгүй хугацаар хойшлогдоод байсан билээ. Тэгвэл энэ сарын 26-нд “Номин талст” хамтлагийнхан “Дурлаж бичсэн шүлэг” тоглолт зохион байгуулахаар болсоныг Т.Дэлгэрмөрөн цахимаараа дамжуулан мэдээллээ. 

Т.Дэлгэрмөрөн энэ талаар өөрийн цахим хуудаснаа “

“Өглөөний мэнд ах дүүсээ? Би энэ амралтын өдрийг хүлээж та бүхэнтэйгээ жоохон ч атугай сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм. Учир нь та бүхэнд бодох бас шийдэх боломж байгаа болохоор.
“Номин Талст”-ынхан маань 9-р сарын 26-нд буюу ирэх хагас сайн өдөр нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм. Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш ,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай, тэр дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа.
Бидний босгосон тэр л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрыхтой адилхан. Хэн хүний амьдралд юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ хайртай та нар минь мэдэрхэд болно. Хайлган сэтгэлгүй, бодсоноо тунгаадаггүй зарим нэгэн маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна, би айж байна.
Хавар зуны улирлыг мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртэй золгож байна. Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна.
Харамсалтай нь итгэл найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна. Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүйдээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө бүгдийг хийхийг хүснэ ээ би бас бид.
За ийм л учраас “Номин Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх, харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна.

Тоглолтод урилгаар жинхэн сүпер одууд ирнэ та бүхэн ойрд хараагүй болохоор гоё байна гэдэгт итгэлтэй байна. Тансаг ширээ, амтат хоол зууш тайван орчин, тасархай тоглолт, DJ party энэ бүхнийг бэлдэж байна
За тэгээд ямар ч зохион байгуулж буй ажилд зардал мөнгө гэж байдаг болохоор бид бүхэн бүгдийг тооцож бодсоны дүнд 150.000 төгрөг гаргаж ирсэн юм. Энэ билет ердөө л 300 ширхэг байгаа.
Ах дүүсээ намайг бодож биш өөрсдөдөө сайхан боломжийг зориулж хайртай хамтлагтайгаа хамгаас дотно нөхөдтөйгөө сайн үйлсийн аянд дуу нийлүүлэн нэгдэнэ гэдэгт би итгэж байна аа. Уйлахгүйг л хичээх хэрэгтэй дээ би, уяхан амьтан шүү дээ чааваас. Бас гоё хит дуунуудаа хамтдаа дуулахыг тэсэн ядан хүлээж байна, за хагас сайнд уулзъя. Хаа болохыг билет авсан улс мэдэх болно, түр баяртай бидэнд амжилт ерөөгөөрөй амны билэгтэй Монгол хүн та.” Хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Bolor
    Hort havdaraas uridchilan sergiilehiin tuld jild 2 udaa shinjilgee ogch hevshitsgeeye! Bidnii mongolchuud eruul enh urt udaan az jargaltai smidrah boltugai!
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Bolor
    Ee burhan mini! Boloh chadahaaraa heg ch gsn huniig ene ayult uvchnuus avrahyn tuluu bugdeeree erviih derviiheeree demjitsgeeye! Delgermurun hen bh ni sonin bish gol ni negniihee amiig avrahyn tuluu negdetsgeeye!
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • аагий
    Энэ амыг нь асуугууд байгаа хорчин баагийнуудад өвдөх, үзэх ээлж байгаа л байлгүй. Тэр цагт хэлж, ярьж бсан зүйлс зурайтал толгойд нь орж ирэх вий!
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    sain bod ugee tsengne. urlagiin ajil bas l hetsuuu ldeee
    2015 оны 09 сарын 22
  • Зочин
    zarim neg ymand duugui ungurch sur. hunii ami nas deesen duruun deer bn gd bn. chiiii l shn amidar zaaa. amaa bodoj bai hagatsal irehgym shig aashilj bgd amaa bariw uur deer n irdiim shuu
    2015 оны 09 сарын 22
  • Kk
    Mungu hiih shine aragtai boljee showdaj zodoldoh Mungu ni duusaa yu ongiroo deegiid ih zovoogoo blgui ehneree genet uhaan oroo yu?
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
    • Зочин
      zarim neg ymand duugui ungurch sur. hunii ami nas deesen duruun deer bn gd bn. chiiii l shn amidar zaaa. amaa bodoj bai hagatsal irehgym shig aashilj bgd amaa bariw uur deer n irdiim shuu
      2015 оны 09 сарын 22
  • Zochin
    Hen neg ni obchtei baihad joohon aytaihan hundetgeltei handaj baigaach Mongolchuudaa !!!! Muuhai ynz burin um bichehee bolitsogoo,setgel baibal negendee tuslaach !!!!
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ter dan baitsaanii shuus luuvangiin shiis uuj edgersen tohioldol bn gesen tuuniig heregleed uzev uu
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN
    HANI SHIG SAIHAN HUN ENE ORCHLOND UGUI.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Дэлгэрмөрөн
    Бурхан таныг өршөөг,эрүүд энх аз жаргалыг рүсье
    2015 оны 09 сарын 22
  • Зочин
    Бурхан таныг өршөөг.
    2015 оны 09 сарын 22
  • Зочин
    deegiig ugaasa bolomjtoi gedgiig bugd medne...engej show xiix shaardlag bnuu..
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
    • Зочин
      sain bod ugee tsengne. urlagiin ajil bas l hetsuuu ldeee
      2015 оны 09 сарын 22
  • Зочин
    Харамсалтай байна, гэхдээ хорт хавдар туссан хүний 80 эдгэрдэг, монголд олон ч хүн эдгэсэн, орос ардын арга байна, залгаарай, Дэлгэрмөрөөн 99066190
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин
    мангар дээгий зулбатал нь зодсоноо юу гэхэв
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
    • Дэлгэрмөрөн
      Бурхан таныг өршөөг,эрүүд энх аз жаргалыг рүсье
      2015 оны 09 сарын 22
    • Зочин
      Бурхан таныг өршөөг.
      2015 оны 09 сарын 22
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025