
БНХАУ-ын Санья хотод арван хоёрдугаар сарын 19 –нд болох “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар тодорсон мисс Н.Ану саяхан уруулаараа зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргасан. Монголд уруулаараа зурсан зураг, зурдаг зураач ч байдаггүй бөгөөд мисс бүсгүй маань анхдагч болоод байна.
Түүний зурсан зургууд нь дэлхийн болон монголын нэр алдартай хүмүүсийн хөрөг зургийг зурсан ба зөвхөн уруулны будаг орсон гэдгээрээ бас онцлог юм байна. Энэхүү үзэсгэлэнгийнхээ гол зорилгоо тэрээр “Миний үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан, бусдыг зөв зүйлд уриалсан, дэлхийд алдартай хүмүүсийн хөрөг зургууд дэлгэгдэнэ. Хүмүүс намайг үзэсгэлэн гаргана гэхээр гайхаж байгаа байх учир нь би мэргэжлийн зураач биш. Зөвхөн миний өөрийнхөө уруулаар зурсан зургууд дэлгэгдэхээрээ онцлог” хэмээн хэлсэн байна. Мөн энэхүү үзэсгэлэнгээсээ олсон орлогоороо нийгмийн эмзэг давхаргын амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тусалж дэмжих зорилготойгоор зохион байгуулсан байна. Хэрвээ мисс Н.Анугийн уруулаараа зурсан зургийг худалдаж авсан хэн бүхэн сайн үйлсэд гар бие оролцож байгаа гэдгийг энэ дашрамд дуулгая.
Тэрээр Дэлхийн миссийн тэмцээний шалгаруултанд оролцож байхдаа бүжиглэнгээ ийн зурсан бөгөөд цаашдаа үзэгчид хамгийн их таалагдсан номер болсон билээ. Дэлхийн олон арван авьяаслаг миссүүдтэй тэрээр уруулаараа зурсан зургуудаараа өрсөлдөнө гэдгээ ч дуулгасан. Ямартай ч дэлхийн миссийн тэмцээнд орож бэлтгэл нь амжилттай явагдаж байгаа Н.Ануд амжилт хүсэе.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)