Улсын арслан Д.Ганхуяг эхнэртэйгээ саатав

Улсын начин цолтой бөх төрийн баяр наадамдаа түрүүлсэн ховорхон амжилтыг арвижуулсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, "Алдар" спорт хороо, "АПУ" компанийн бөх, Монгол Улсын арслан Д.Ганхуяг үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн тамирчин. Өнгөрсөн аравдугаар сард болсон Чөлөөт бөхийн “Шахтёрская слава” олон улсын II тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Түүнээс гадна тэрбээр Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн "Генералууд" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан сагсан бөмбөгч юм. Спортын олон талын авьяастай бөх маань саяхны нэгэн өдөр эхнэртэйгээ “Азхур” номын өргөөнд саатав.

Улсын арслан Д.Ганхуягийн гэргий З.Ганчимэг волейболын нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Тэр “Аварга” дээд сургуульд  спорт тоглоом, биеийн тамирын түүхийн багш хийдэг юм байна. Тэд 1993 онд УБИС-ийн Биөийн тамирын ангид суралцах үедээ анх танилцаад 1995 онд дэр нэгтгэсэн бөгөөд ханилаад 20 жил болж байна. Тухайн үед Улсын арслан маань аймгийн арслан цолтой байсан гэдэг.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025