
“Камертон” хамтлагийн дуучин Эба уран бүтээлээсээ илүүтэй газар тариалангийн бизнест хүч үзэж буй. Урлаг уран сайхны газар үзэгдэж харагдах нь тун ховор болсон Эбаг үнэнч фэнүүд нь Сэлэнгийн тариан талбай дундаас олж харах болов уу. Төрсөн нутаг Сэлэнгэ нутагтаа газар тариалангийн бизнес эрхэлж, шаггүй сайн тариаланч болоод байгаа Эба арваад жил энэ бизнесээ эрхэлсэн гэвэл фэнүүд нь итгэхгүй л байх.

Тариа ургац хураах ажил гээд ид ажил өрнөж байгаа энэ үед Эба бүтэн нойртой хонох ч завгүй яваа сурагтай. Сэлэнгийн тариалангийн талбай дээр танигдахын аргагүй царай зүстэй амьсгаа дээгүүр яваа гэнэ шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)