Монголын залуусыг байлдан дагуулж явсан “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянаа мөнгөн хуримын чимээ сонсголоо. Тэрбээр эхнэртэйгээ ханилсны 20 жилийн ойгоо ирэх онд хийхээр болжээ.
Түүний гэр бүлийн хүнийг 1990-ээд оны эхээр од болж байсан эгч дүү гурван Урнаагийн хамгийн отгон нь гэдгийг мэдэх хүн олон."Уучлаарай Зулаа", "Өнчин тогоруу" зэрэг дуунуудыг анх дуулж, тухайн үед хит болгож байсан эгч дүү гурван Урнаагийн хамгийн том нь эдүгээ Монгол Улсын гавъяат жүжигчин У.Уранчимэг, хоёр дахь нь алдарт дуурийн урлагийн өлгий болох Итали оронд дуурийн дуулаачаар ажиллаж байгаа бол отгон Урнаа урлагийн зам мөрийг хөөгөөгүй ч дуучин А.Хаянхярваатай амь амьдралаа холбосон. Магадгүй анх Хаянаа биш түүний эхнэр нь од байсан байж болох ч улс төрийн бохир тогоо руу түрүүлж үсэрсэн нь А.Хаянхярваа. Хорин жил хөтлөлцөж алхсан эхнэр нь өнөөдөр бүжигчин, дуучны гэргий юу эсвэл улс төрчийн сайн эхнэр үү гэдгээ төгс ухаарч чадахгүй л яваа.
Тэд 16 нас ч хүрээгүй байхдаа гэр бүл болсон гэдэг. 36 настай А.Хаянаагийн том охин Х.Танхилуун өдгөө 16 настай “Хобби” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч. Харин бага хүү нь арван настай. Бас л өндөр төлбөртэй хувийн сургуульд явдаг аж. Улс төрд орох болсон шалтгаанаа хүүхдүүдтэйгээ холбож тайлбарлах дуртай. Учир нь хүүхдүүд нь том болж байгаа болохоор тэдний гэр бүлийн хэрэгцээ хэд дахин нэмэгдсэн гэнэ.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (12)