Монгол залуу Америк сэтгүүлийн нүүрийг чимлээ

Сүүлийн үед манай залуус дэлхийн олон оронд хөдөлмөр эрхлэж, ажиллаж амьдрах болсон. Тэгвэл тэдний нэг болох нэгэн монгол залуу Америкийн алдарт  сэтгүүлийн нүүр царай болжээ.

Тодруулбал, Америк, европ эрчүүдийн шимтэн уншдаг “Wiremag” сэтгүүл монгол залууг өнгөрсөн долдугаар сарын дугаартаа нүүр царайгаа болгожээ. Сэтгүүлийн зүгээс залууг Монгол Улсын иргэн гэхээс өөр бусад мэдээллийг нууцлаад байгаа юм.

“Wiremag” сэтгүүлийн хувьд 1993 оноос уншигчдын хүртээл болсон бөгөөд зөвхөн эрчүүдэд зориулсан гэдгээрээ онцлогтой. Сэтгүүлд соёл урлаг, нийгэм эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, хурдацтай хөгжиж буй техник технологийн дэвшлийн талаар бичсэн байдаг юм байна.

Сэтгүүлийн редакц, хэвлэх үйлдвэр нь  Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод байрладаг бөгөөд Их Британи, Итали, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад борлуулагддаг аж.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Grand ch dee hogiin site boljdee
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025