Италийн алдарт “Loriblu” брэнд Монголд

Италийн алдарт “Loriblu” брэнд дэлгүүрийн албан ёсны нээлт өчигдөр боллоо. 

Италийн Үндэсний гутлын компаниудыг нэгтгэдэг Assocalzaturifici холбооны болон Европын гутал үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч хатагтай Аннарита Пилотти Монголд ирээд байна.

Дэлхийд арьс ширний боловсруулалт, үйлдвэрлэл, гутлын үйлдвэрлэлээрээ Итали улс алдартай.  Хамгийн алдартай гутлын брэндүүд Италид үйлдвэрлэгдэж, энэ том зах зээлд тус улс тэргүүлдэг.

Тэр ч утгаараа Италийн гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгч манай улсад ирсэн нь анхаарал татаж байгаа юм. Аннарита Пилотти маш өрсөлдөөнтэй өрнөдөг тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн зургадугаар сард 80 хувийн саналаар ялсан байна. Ингэснээр Италийн Үндэсний гутлын компаниудыг нэгтгэдэг Assocalzaturifici холбооны анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож, дуулиан тарьж байв.

 Хатагтай Аннарита Пилотти нь тансаг, чанартай гэсэн имижээрээ дэлхийд алдартай Италийн “Loriblu” брэндийг өөрийн нөхөр дизайнер Грациано Гучигийн хамт байгуулсан бөгөөд нөхөр нь компанийн ерөнхийлөгч, өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг ажээ.

“Loriblu” компани нь өнгөрсөн 2014 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн гэхээр ямархуу туршлага, ямар нэр хүндтэй нь тодорхой болно. Ерөнхийлөгч Аннарита Пилотти нь Монголд айлчлах болсон нь манайд “Loriblu” брэндийнхээ албан ёсны салбарыг нээх болсонтой холбоотой юм.

Тус компани нь дэлхийн олон оронд салбар дэлгүүрүүдээ нээн ажиллуулдаг бөгөөд тансаг дээд зэрэглэлийн имижийг нь хадгалахаас эхлээд маш нарийн шалгуур тавьдаг аж.

Дэлхийн хэмжээний брэндийн нарийн чанд шалгуурыг манай “Мөнхийн дөлгөөн мөрөн” компани давж, салбар дэлгүүрийг нээлээ.

Дашрамд дуулгахад хатагтай Аннарита Пилотти нь Европын худалдааны танхимын эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн, ОХУ-ын үйлдвэрүүдийн холбоо “Конфиндустриа фирмо”-гийн гишүүн, хотын захиргааны гишүүний албыг давхар хашдаг ажээ.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • wow
    So turh gedeg ni sor tsarai tai gej bgaa yum uu solongos turh tei gej bna uu? Odoo gedeg ni yuu gesen ug ve goyo l haragdaj bna. Chi ataarhaad bgaa yum uu?
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Sarmagchin
    Ene dood taliin ohiduud ymr huurhun yum be
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Odoi
    Ene dood zuragni humuus u um be odoi chuud umuu ymar so torh tei ohiduud umuu huuhnuud umuu ????
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Odoi
    Ene dood zuragni humuus u um be odoi chuud umuu ymar so torh tei ohiduud umuu huuhnuud umuu ????
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Odoi
    Ene dood zuragni humuus u um be odoi chuud umuu ymar so torh tei ohiduud umuu huuhnuud umuu ????
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025