Байцаагдаж явсан Я.Батсуурь хаана төвхнөв?

80 жилийн тэртээ монголчууд “До” яамнаас “ухаан алддаг” байсан бол, эдүгээ цагт Төрийн албан хаагчид АТГ-аас “алингаа алдтал” айдаг болсон. Ямар сайндаа л, Төрийн албан хаагчийн амнаас АТГ гэж “хадны мангаа” ажиллаж эхлэснээс хойш, бидний орлого муудсан гэх үгийг унагаж байхав.

Хадны мангаа АТГ байгуулагдсан цагаасаа өмнөх УИХ, Засгийн газарт ажиллаж байсан нөхдүүдийг нам ялгалгүй байцаан, шалгаж но-г нь илрүүлдэг. Гэвч тэндээс прокурор, шүүхэд шилжсэн хэргүүд ихэнхдээ замдаа замхаран одно.

Тэдгээр хэргүүдийн нэг УИХ-ын гишүүн асан, “Тавантолгой” ХХК-ний захирал асан Я.Батсуурьтай холбогдох хэрэг. Түүнийг 2015 оны хоёрдугаар сард "Говь Повер” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас сүр дуулиантайгаар баривчлан саатуулж, гурван сар болсон. Ноён Я.Батсуурь “аавынд” байх хугацаандаа намынхандаа хоёр ч удаа захидал илгээж, суллах тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн байдаг. Удалгүй түүнийг батлан даалт нэрээр өнгөрсөн тавдугаар сард чимээгүйхэн сулалсан юм.

Я.Батсуурь энэ хэрэг явдлаас хойш нам жим амьдрах болж. Утсаа салгаж, Улаанбаатараас холгүйхэн байрладаг өөрийн эзэмшлийн амралтын газартаа амьдрах болсон сурагтай.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025