“Ану хатан” уран сайхны киноны Галдан бошигтын дүрээр олны танил болсон “Гайс” хамтлагийн дуучин М.Мягмар бас ч гэж шударга нэгэн аж. Саяхан нэгэн сэтгүүлээс түүнд “мөнгө төлөөд, манай сэтгүүлд гарах уу” гэсэн санал ирсэн гэдэг. Үүнд бухимдсан эрхэм дуучин маань өөрийн цахим хуудсаараа сэтгэгдлээ бичиж орхисон нь олны анхаарлыг өөртөө татахад хүргэв.
Гэвч тэр энд тэнд мөнгө төлж, “од” болохыг хүссэнгүй. Өөрийн хөдөлмөрөөр нэрээ тунхаглахыг хүслээ.
Тэр өдгөө монголын хамгийн нэр хүндтэй брэнд гэгддэг “Говь”-ийн намрын коллекцийн эрэгтэй нүүр царай болж, топ модель Пүүжээтэй хамтарч ажиллаж байна.


Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (3)