
“UBS” телевизийн хөтлөгч од Э.Гантулга буюу Анууш олон жил гоонь эрийн амьдралаар амьдарч ирсэн. Ингэж явахдаа олон ч охид бүсгүйн зүрхэнд шар ус хуруулан, мэлмийг нь хужирласны явсаар эцэст жинхэнэ хуримаа хийв.
Тэрээр шинийн дөрөв нь буюу есдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр хуримаа хийжээ. Түүний гэргий Б.Золжаргал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулгын ганц охин. Тэд сүүлийн үед тэндхийн арга хэмжээнд хамт яваа нь харагддаг байсан. Гэвч хоорондын харилцаагаа ихэд нууцлан, хувийн амьдралынхаа тухай мэдээлэл өгдөггүй байсныг олон түмэн мэдэх биз.
Эцэст нь тэд ийнхүү амьдралын зам мөрөө холбож, нэгэн дээвэр дор амьдралаа эхлүүллээ. Ямартай ч шинэхэн гэр бүлдээ аз жаргал хүсье.



Эх сурвалж: www.grandnews.mn
Л.Намуун
Сэтгэгдэл (9)